menchilgee pic         “Ти Си инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархал илэрхийлье.

       Монгол Улсад барилгын салбар хурдтай хөгжиж буй энэ үед бидэнд нэн тэргүүнд дэд бүтцээ барьж байгуулах, цаашлаад дэвшилтэт технологид суурилсан инженерчлэлийн шийдлийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Тус компанийн хамт олон энэхүү шаардлагад тулгуурлан барилгын цахилгаан, сүлжээ, холбоо дохиолол, автоматжуулалт, халаалт, цэвэр бохир усны угсралтын ажлыг өөрсдийн инженерүүдийн шийдэл, захиалагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ая тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхээр олон улсын стандарт, угсралтын арга барилыг нутагшуулан амжилттай ажиллаж байна.

       Бидний амжилтын үндэс бол хүсэл зорилго, сэтгэл санаа нэгдэн хамтарч ажиллаж чаддаг эрч хүчтэй, мэдлэг чадавхитай залуус юм. Тиймээс бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг нь байнга хөгжүүлэх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд үргэлж анхаарч, дэмжин ажилласаар байна.

       Бид харилцагч бүрийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх, цаашлаад барилгын салбарт олон улсын стандарт, дэвшилтэт тэргүүний техник, технологийг нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлахаа эрхэм зорилго болгон ажилладаг.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Ти Си Инженеринг ХХК

Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 10 давхарт 1001 тоот